Та өөрийн хувийн байшин, гаражийн эрчим хүчний хэрэглээг нарны цахилгаан үүсгүүр ашиглан төвийн нэгдсэн эрчим хүчний системээс хараат бусаар (Off Grid) эсвэл хосолмол байдлаар (On Grid) шийдвэрлэх бүрэн боломжтой.
Нарны эрчим хүчийг ашиглан тогтмол гүйдлийг гарган авч түүнийгээ хувьсах 220 вольт эсвэл 380 вольтод хувирган гэр ахуйн бүх цахилгаан хэрэгслээ ажиллуулж өөрийн тав тухтай амьдралын бүхий л хэрэгцээгээ хангаж болно.
Хэрвээ таны байшин төвийн эрчим хүчний системд холбогдсон бол өдрийн нартай үед нарны эрчим хүчийг ашиглаад шөнө болон наргүй бүрхэг үед төвийн эрчим хүчний системд автоматаар залгагддаг (On Grid) байдлаар ажиллах системийг ашиглах боломжтой. Харин төвийн эрчим хүчний системд холбогдоогүй, эсвэл бие даасан хараат бус систем сонирхож байвал өдрийн нартай үед өрх гэрийн хэрэглээгээ хангахын зэрэгцээ нарны эрчим хүчийг цэнэг хураагуур (аккумлятор)-т нөөцөлж аваад шөнийн болон бүрхэг үед цэнэг хураагуурын тогтмол хүчдэлийг хувьсах 220 вольтод хувирган хэрэглэх "Off Grid" систем таны сонголт байх болно.